Одоо цагт моделиудыг дүгнэх дүгнэлт тийм ч хатуу байхаа больсон бөгөөд орчин үед сэтгүүлүүд дээр өвөрмөц төрхтэй бүсгүйчүүд ихээр гарах болсон билээ. Төгс бус гоо үзэсгэлэн гэдэг орчин үед нэлээд анхаарал татаж байна. Ингээд дутагдал нь давуу тал болсон моделиудтай танилцацгаая.
1. Дафна Селф
Английн иргэн 85 настай Дафна Селф хамгийн шилдэг моделиудын нэг бөгөөд бүсгүйчүүдийг гоо сайхны хагалгаанд орох шаардлагагүй хэмээн үзэж байгаа гэнэ.
2012 онд Дафна Селф “Dolce&Gabbana”-ийн намар-өвлийн сурталчилгаанд тоглосон бөгөөд сицил эмэгтэйн дүрийг бүтээжээ.
Хэдийгээр 80 гарсан ч, тэрээр одоог хүртэл загвараа орхиогүй нэлээд эрэлттэй байгаа.
2. Эрика Ирвин
14 насандаа Эрика 177 см-ийн өндөртэй байсан байна. Дараагийн 5 жилдээ тэрээр 28 см-ээр өсөж 19 насандаа 205 см болжээ.
Одоогийн байдлаар хамгийн өндөр модель маань “Playboy” сэтгүүлийн зураг авалтанд оролцохын тулд жингээ хасах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
3. Моффи
Моффи 2013 онд моделийн бизнест хөл тавьсан бөгөөд түүний гол онцлог нь тэрээр төрөлхийн долир нүдтэй юм байна.
Гэхдээ түүний нүд «Storm Models» хэмээх загварын байгууллагатай гэрээ байгуулахад нөлөөлөөгүй байна. Энэ загварын агентлагаас Кейт Мосс загварынхаа гарааг эхлэж байжээ.
Олон эмэгтэйчүүд биеийнхээ ямар нэг дутагдлаас болоод моделийн бизнест хөл тавьж чадаггүй бол, Моффигийн дутагдал нь түүний модел болох боломжийг нь нээж өгсөн байна.
4. Ханна Габи Одиль
Бельгийн модель Ханна Габи Одиль маш өндөр духтай, хүйтэн харцтай, хэт хонхойсон шанаатай юм байна.
Энэ онцлог нь Ханнаг дахин давташгүй болгож өгч байгаа бөгөөд тэрээр “Valentino”-гийн гоёл чимэглэлийг сурталчилж, Mulberry, Balenciaga, Vera Wang-ын үзүүлбэрт оролцож байжээ.
Ихэнхидээ стрит-зурагчид түүнд дуртай байдаг бөгөөд тэрээр чөлөөтэй зураг авалтанд оролцдог байна.
5. Шантель Браун-Янг
Канадын модель Шантель Браун-Янгийг “Винни Харлоу” гэдэг нэрээр сайн мэдэх бөгөөд түүний арьс нь толботой юм байна. Гэхдээ энэ нь түүнд дэлхийд танигдсан модель болоход саад болсонгүй.
Түүний биеийн толбыг үзүүлбэр дээр ихэнхидээ зураг гэж андуурдаг.
Одоо Винни “Desigual” брэндийн хувцсыг танилцуулах моделиор сонгогдсон.
Хар цагаан өнгийн хувцас түүний арьстай маш гайхалтай зохицдог.
6. Диандра Форрест
Диандра Форрест африк-америкийн альбинос юм. Өөрөөр хэлбэл, цагаан үстэй, цагаан арьстай өнгөт арьстан.
Тэрэр сургуульд байхдаа маш ихээр шоолуулж байсан гэнэ. Харин гэртээ ирээд тэрээр тайвширдаг байсан бөгөөд түүний ах нь мөн альбинос юм байна.
7. Маша Тельна
Маш том нүдтэй Украйны модель бөгөөд түүнд ихэвчлэн нүүр будалтынхан ихээхэн дуртай байдаг байна.
Одоо тэрээр сэтгүүлийн нүүрнээс үзэгчид рүү харах болсон байна.
8. Лили Макменами
Тэрээр том ам, том шүд, унжсан зовхи, том хамартай.
Гэхдээ түүнийг модель болсон гэхэд хэн ч гайхахгүй. Түүний ээж нь Америкийн модель Кристен Макменами юм байна. Тэрээр ээжийнхээ ажлыг үргэлжлүүлж байгаа бололтой.
Эдгээр эмэгтэйчүүд гоо сайхан гэдэг зөвхөн гадаад төрх, төгс бие галбираар үнэлэгдэггүй болохыг баталсан юм. Та өөрийнхөөрөө байж, гоо үзэсгэлэнгээ дотроосоо гэрэлтүүлээрэй.
Эх сурвалж : caak.mn