Гэргий нар нь дэлгүүрт очиж хэтэрхий их зардал гаргамагц эрчүүд уурлаж эхэлдэг нь нууц биш. Гэтэл энэ уур хуурамч гэнэ. Учир нь орчин үеийн эрчүүд эмэгтэйчүүдээс ч илүү зардал гаргадаг байна.
Юутай ч ийм байдал Их Британид байдаг гэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Хоёр мянга гаруй англичуудын дунд санал асуулга явуулахад өөрийн мэдэлгүй зарим нэгэн зүйлийг худалдан авахад дор хаяж 25 фунтыг долоо хоногт зарцуулдаг гэж хариулсан байна. Харин эмэгтэйчүүд 19 фунт л үрдэг гэжээ.
Хэдийгээр эрчүүд их мөнгө зарцуулдаг ч дэлгүүр хоршоогоор яваад байх нь хамаагүй бага байдаг. Эмэгтэйчүүд сэтгэлд таалагдсан зүйлийг хямдхан үнээр худалдан авч болох газрыг удаан эрэлхийлэн явж чаддаг.
Харин эрчүүд хурдан худалдан авахын тулд илүү мөнгө төлөхөд бэлэн байдаг гэнэ. Эмэгтэйчүүд үнэ хямдарсан газарт очиж худалдан авалт хийх дуртай байдаг харин эрчүүд тэгтлээ тийм газарт дурлаад байдаггүй болох нь тогтоогджээ.