Германы супер модель Хайди Клум поп дуучин Силээс гэрлэлтээ цуцлуулахаар ЛосАнжелесын шүүхэд өргөдөл гаргажээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаандаа “гэтлэн давшгүй санал зөрөлдөөн” гэсэн “байдаг л” тайлбар зүүсэн аж. Шүүхэд ирүүлсэн өргөдөлд дурдсанаар бол Клум, Сил гэрлэлтийн гэрээтэй хос юм байна. Гэхдээ гэрээний талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга.
Ямартай ч Клум нөхрөөсөө салсны дараа хүүхдүүдээ өөртөө үлдээж, эцэг нь ч тэдэнтэйгээ дуртай цагтаа уулзахад татгалзах бодолгүй байгаа гэнэ. 2005 онд ханилсан Сил, Клум нар 2-7 насны дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Хелений төрсөн эцэг нь Италийн бизнесмэн, Клумын хуучин найз залуу Флавио Бриаторе юм байна.
mongolnews.mn