MacRumors дээр Apple-ийн энэ жил танилцуулах утасны талаар дэлгэрэнгүй таамаг дэвшүүлжээ. KGI-ийн аюулгүйн шинжээч Мин Чи Куогийн тайлбарласнаар 4 инчийн дэлгэцтэй утас энэ жилдээ танилцуулахгүй байх гэсэн юм.
- Шинэ iPhone дэвшилтэт “Force touch” технологид суурилах бөгөөд MacBook, Apple Watch, iPhone зэрэг төхөөрөмжүүдийнх өөр хоорондоо адилгүй байх аж.
- Компани шинэ утсаа шууд “iPhone 7” гэж нэрлэж магадгүй, учир нь хамаагүй дэвшилтэт загвар болох бөгөөд iPhone 6S гэж нэрлэхэд жулдаж магадгүй.
- Өнгөрсөн онд худалдаанд гаргасан iPhone 6, 6 Plus-тай адил 4,7 болон 5,5 инчийн хоёр сонголттой байх юм.
MacBook-ийн шинэ “Force touch” нь даралтын чанга, зөөлнийг мэдэрч хотойдог байх бол шинэ утасны энэ технологи нь хотойхын оронд дэлгэц дээр хүрч байгаа хурууны эзлэх талбайгаас шалтгаалан өөр өөр үйлдэл хийнэ гэж Куо үзэж байна.
Ер нь бол Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулагдахаас өмнө хамгийн ойртох таамгийг дэвшүүлдэг учир Куогийн үгэнд итгэх үндэслэлтэй. Тэр л анх iPhone 5 том хэмжээтэй болох, iPhone 6 128GB багтаамжтай байх тухай ярьж байсан билээ.
Д.Багахүү | GoGo.mn