Нэг гэрт хоёр хүчтэй лийдер багтдаггүй гэлцдэг. Тэгвэл уран бүтээлчдийн хувьд ч мөн адил аж. Энэ тухай дуучин Мадонна өгүүлжээ. Уран бүтээлээ туурвихын тулд тэрбээр нэг бус удаа Канье Уэсттэй нэгэн дуу бичлэгийн студид байхад хүрсэн гэдэг. Рэппер эр Мадоннагийн хэд хэдэн дууны продюссерээр ажилласан юм. Мадоннагийн хэлснээр бол Каньетэй ажиллах нь хоёр бухын тулааныг санагдуулдаг гэнэ. Гэхдээ тун саяхан Мадонна рэппер эрийг дэндүү авьяаслаг, солиотой эр, хар Мадонна хэмээн нэрлэж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn