Алдарт дуучин Тейлор свифт 14 наснаасаа эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 2006 онд гаргасан цомог нь түүнийг коунтри хөгжмийн од болгосон билээ. Тэгвэл дуучин бүсгүйн хайрт ээж нь хорт хавдраар өвчилсөн гэдгийг өөрийн цахим хуудсаараа фэнүүддээ мэдэгджээ. Тэрээр “миний ээж хорт хавдраар өвчилсөн гэдгийг хэлэхэд гунигтай байна. Энэ асуудал хэдийгээр миний гэр бүлийн асуудал ч гэсэн фэнүүддээ хэлэх нь зөв хэмээн ээж минь зөвлөлөө. Та бүхэн үргэлж ажил гэлтгүй хайртай хүн бүрээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлж байхыг зөвлөж байна. Хорт хавдар гэдэг эрт оношлуусан тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой. Та бүхний гэр бүлд надад тохиолдсон шиг ийм гунигт зүйл бүү тохиолдоосой” хэмээн бичжээ.