Та хайртай, таалагдсан бүсгүйгээ өөртөө татахын тулд доорх зөвлөмж туслана.
• Юуны өмнө бүсгүйчүүд гэдэг өөрийн гэнэн онцлогтой улс гэдгийг мартаж болохгүй.
• Хүүхнүүд өөртөө итгэлтэй, соёлтой зан харьцаатай эрчүүдэд илүүтэй татагддаг.
• Хүүхнүүд эр хүний хувцаслалт, биеэ авч яваа байдал, эмэгтэй хүнд хандаж буй хандлага зэргээс нь ямар эр хүн болохыг нь амархан мэдчихдэг.
• Хүүхнүүд эрчүүдийн бусдаас давуу талыг нь олж харахыг хичээдэг. Тийм учраас өөрт байгаа ямар нэгэн давуу талыг мэдрүүлэх нь чухал.
• Чалчаа, онгироо зантай эрчүүдээс хүүхнүүд дөлдөг. Иймд өөрийнхөө тухай аль болох бага ярьж, бүсгүйгээ сонсохыг хичээгээрэй. Ядаж эхэн үедээ.
• Хүүхнүүд өөрийнхөө араас гүйлгэх дуртай улс гэдгийг бүү март. Хайртай хүнийхээ араас гүйлээ гэхэд эхэн үед амжилт олохгүй байж болно. Бүү шантар. Цаад бүсгүйнхээ зан чанарын онцлог, сонирхол зэргийг нь сайн судал.
• Дуртай зүйлийг нь авч өгөхийг хичээ. Бэлгэнд дургүй хүүхэн ховор шүү дээ. Заавал үнэтэй зүйл байх албагүй.
• Хиймэл хуурмаг, зан төрх бүү гарга. Тэр чинь хэзээ нэгэн цагт илэрнэ. Өөрийн төрөлх зан авираа хэтэрхий далдлах хэрэггүй.