Та ойр дотныхоо юм уу, найз нөхдийнхөө гадаад төрхийг сайтар ажиглаарай. Дараа нь өөрөө дүгнэлт хийнэ биз. Гэхдээ энэ нь зүгээр л сонжоо тул гарсан хариугаар нь тэр хүнээ бүү үнэлж дүгнээрэй.
Нүд:
-Дүрлэгэр том нүдтэй бол бусдад нээлттэй, сэргэлэн хүний шинж.
-Онигор жижиг нүд нь амьдралын хар ухаан сайтай,
-Жижиг нүдтэй бол дотуур тамиртайн илрэл.
Уруул:
-Том амтай хүн сайхан ааштай байдаг.
-Өнгөлөг уруултай хүн дотоод эрч хүч сайтай байдаг.
-Зузаан уруултай хүмүүс наргихаас буцдаггүй.
-Хөхөвтөр уруултай хүн хэнээс ч юу ч үл нууна.
-Нарийнхан уруултай хүн эмх цэгцтэй, нямбай, аливааг эрэгцүүлэн бодож хийдэг ухаалаг зантай байдаг.
-Жимбэгэр уруултай хүн хонзон санамтгай, хувиа хичээмтгий байдаг.
Хэт нарийнхан уруултай бол үр хүүхэддээ хатуу ширүүн хүний шинж.
-Уруулаа жимийж, байнга хөмхий зууж явдаг хүн нууцлагдмал зантай, бусдад таагүй ханддаг.
Хамар:
-Унжуу урт хамартай хүмүүс хэрүүлч, яншаа байдаг.
-Жижиг нүхтэй хамартай хүн худалч байдаг.
-Оготор хамартай хүн итгэл хүлээж чаддаггүй.
-Том, өргөн палигар хамартай хүн өглөгч, уужим сайхан сэтгэлтэй, хошин шогийн мэдрэмж сайтай байтай.
Эрүү:
-Урт, шанаа эрүүтэй бол хурц ухаантай, хэр барагийн юманд итгэдэггүй хүний шинж.
-Махлаг эрүүтэй хүн дурламтгай, тогтворгүй зантай.
-Эрүү нь урагш түрсэн шинжтэй бол зальтай, Ийм хүн хүний мөсөөр тааруухан байдаг.