2004 оны топ модель Х.Ундраа бусад моделиудаа бодвол төдийлөн дуулиан шуугиан тариад байдаггүй нам гүмхэн байдаг нэгэн.
Царай зүс, мэдлэг боловсролоороо ч бусдаасаа илүү гэгддэг тэрээр хэн нэгэнтэй нэр холбогдож хэвлэлийн баатар болж байгаагүй бөгөөд өнгөрсөн жил нэгэн бизнесмэн залуутай дэр нэгтгэсэн.
Харин хосууд тун саяхан үрийн зулай үнэрлэж хүүтэй болсон бөгөөд Х.Ундраа одоогоор АНУ-ын Вашингтон Рэдмонд амьдарч байгаа юм байна.
Тэрээр ээж болох ямар сайхан байдгийг найз нөхөддөө ярьж, заримыг нь хурдхан хүүхэдтэй болохыг зөвлөж байгаа сурагтай. Мөн одоогоор бие нь бүрэн сайн тэнхрээгүйн дээр хүүгээ цэвэр агаарт байлгахын тулд зун болтол эх орондоо ирэхгүй гэнэ лээ.
Н.Хувьзаяа www.secret.mn