Олон арван дүрээ дэлгэцийн бүтээлд тодруулж чадсан жүжигчин Р.Анхням саяхан “Чонон сүлд” кинонд тоглосон нь монголчууд төдийгүй Азийн анхааралд орж чадсан билээ. Цаашилбал, дэлхийн хэмжээний фестивальд оролцож дэлхийн анхааралд орно хэмээн судлааичд үзэж буй.
Түүний тоглосон “Чонон сүлд” кино нь Монгол Улсад нээлтээ хийж, энэ хэрээр сайн муу мэдээлэл нэлээдгүй тархасан билээ. Юутай ч талын Монгол жүжигчин бүсгүй дэлхийн хэмжээний кинонд тоглож, дэлхийн алдарт киночидтай мөр зэрэгцэн алхасан нь манай киноны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн зүйл болсон. Тэгвэл тэрээр төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.