Тамхиа хаяхын тулд дуучин Адель нэртэй ховсчинд ханджээ. Дуучин бүсгүй янжуурнаас хагацах шийдвэрийг гаргасан байна. Өөрийнх нь хэлснээр бол өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан гэнэ. Хоолойд нь муугаар нөлөөлж байсан тул тэрбээр хорт зуршилтайгаа тав орчим жил тэмцжээ. Гэвч өөрөө тамхиа хаяж чадаагүй юм.
2015 оны наймдугаар сард тэрбээр нэрт ховсчин Макс Кирстенд хандсан гэдгээ өгүүлэв. Гурван цагийн ховсын эмчилгээ хийлгэснээр тамхиа хаяж чадсан байна. Ховсчин Макс цагтаа Эван МакГрегор, Том Харди, тэр ч бүү хэл Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд тамхинаас ангижрахад нь тус болсон гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn