Гоо сайхны мэс заслын орон дээр дахин мэндэлсэн бүсгүйчүүдийн нэг болох “Гурван охин” хамтлагийн ахлагч Соло сүүлийн үед тун ч нам гүм байгаа.
Уран бүтээлээсээ илүүтэйгээр гадаад төрх, гоо сайхандаа анхаарах болсон дуучин бүсгүй хааяа нэг сайхан гарсан зургаа цахим хуудсандаа нийтэлдгийг эс тооцвол бараг л сураг тасарсан.
Он гарснаас хойш олны өмнө тоотойхон гарсан Соло энэ удаа цоо шинэ имиджтэйгээр гэнэт гарч ирэв. Бүсэлхийгээ давсан урт үсээр гангарсан дуучин бүсгүйд фэнүүд болон цахим ертөнцийн найзууд нь магтаалын үгсээ харамласангүй.
Гадаад төрхөөрөө ийнхүү онц үнэлгээ авсан тэрбээр уран бүтээлээрээ ч мөн энэ хэмжээний дүн авахаар тун удахгүй урлагтаа эргэн ирэх биз ээ.
www.mnews.mn