Төмс тарьвал төмс л хураана
“Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг..” гэж монголчууд ярьдаг. Эцэг эхийн алдаа болгоныг үр хүүхэд өвлөж авахгүй л дээ. Хүн бүр сонголтоо өөрөө хийж амьдралаа, өөрийгөө бүтээдэг. Гэхдээ л хүүхдийн бие хүн болж төлөвших үйл явцад эцэг эх, төрж өссөн гэр бүлийн нөлөө чухал нөлөө үзүүлдэг нь дамжиггүй юм.
Асуудлын гол үндсийг олж, түүнд эрүүл хариу үйлдэл хийх чадвар бол #СэтгэлзүйнЧадамж –ийн нэг үзүүлэлт мөн.
Жишээ нь: Таны 8 настай хүү анги дээрээ зодоон хийжээ. Багш нь таныг дуудаж, зэмлэв. Өөрөө ч, зодолдсон хүүхэд нь ч багагүй гэмтжээ. Мөн дээр нь багагүй хэмжээний төлбөр төлөх болов. Та яах вэ?
Энэ нөхцөлд:
– Хүүхдийг чинь зодсон хүүхдийн хэрцгий зан авирыг буруутгах
– Тэвчээргүй зан авир гаргасан хүүхдээ буруутгах
– Эсвэл хүүхдээ өмөөрч, түүнийг чинь хүмүүжүүлж чадаагүй, эсвэл шудрага бус шийдвэр гаргаж байгаа багш, сургуулийн захиргааг буруутгах… гэх мэт үйлдэл хийх нь зөв гэж үзэж байгаа бол таны #СэтгэлзүйнЧадамж сулхан байгаагийн шинж байж болох юм.
Уг зүй нь:
– Ийм зөрчил асуудал яагаад үүсэх болов гэдгийг шалгаж
– Тухайн асуудалд талууд, тэр тусмаа та хүүхдээ хэрхэн яаж зөв хариу үйлдэл хийж болох байсан талаар тайлбарлаж өгсөн бол энэ талуудад шудрага, зөв байх байлаа.
Аливаа асуудалд үндсийг нь ололгүй, хэн нэгнийг, нөхцөл байдлыг, цаг үеийг буруутгах гэж оролдох нь балчир хандлага бөгөөд эцэг эх нь үр хүүхэддээ ийм балчир хандлага үлгэрлэн заасан тохиолдолд үр хүүхэд нь АМЬДРАЛД ЗАЙЛШГҮЙ ТОХИОЛДОХ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДВАРГҮЙ, ӨӨРТӨӨ ТӨРЖ БУЙ АНХНЫ МЭДРЭМЖЭЭ ҮНЭЛЖ, ДҮГНЭН, УДИРДАХ ЧАДВАРГҮЙ хүн болж өсдөг.
#СэтгэлзүйнЧадамж #Цуврал