Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг топ модель Э.Сэлэнгэ өнгөрсөн зун Франц явж, Эйфелийн цамхагийн өмнө нөхөр болох Б.Одбаяраас сүйн бөгж авч байсан тэрээр үрийн зулай үнэрлэж охинтой болсон.
Э.Сэлэнгэ “Nine Dots” агентлагаа байгуулж нэлээд амжилттай яваа бөгөөд амаржихаасаа өмнө “SBN” телевизэд ажиллан соёл, гоо сайхны талаархи олон талын мэдлэгийг үзэгч түмэндээ хүргээд байсан.
Тэгвэл Монголын загварын ертөнц дэх 15 топ моделийн дундаас тогтсон гэр бүлтэй ганц бүсгүй гэдгээрээ ялгарч буй Э.Сэлэнгэ хөөрхөн охиныхоо зургийг олонд дэлгэлээ.
Ямартай ч загварынхан дундаа нэр цэвэрт тооцогддог топ модель Э.Сэлэнгийнхээ гэр бүлд аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн