Нүд сэтгэлийн толь гэдэг ч сэтгэл судлаачид үүнтэй санал нийлдэггүй аж. Тэдний үзэж байгаагаар нүднээс илүүтэй хүний нүүрэн дэх үрчлээс нь зан чанарыг тодорхойлдог гэнэ.
– Духны дунд мэдэгдэхүйц том үрчлээс байвал аливааг дэндүү ноцтой хүлээж авдаг нэгэн гэсэн үг. Тэр өөрийгөө болон бусдыг байнга өөнтөглөж, шүүмжилж байдаг.
– Духны төв хэсгээр хэд хэдэн ташуу үрчлээс суусан бол тэр логик ухаан сайтай нэгэн. Дүгнэлт нь үйл өрнөлөөс түрүүлэх нь бий. Түүний толгойг тийм ч амархан эргүүлж чадахгүй.
– Духны дээд хэсгээр босоо үрчлээстэй хүн нилээд зальтай, сэргэлэн байдаг. Тогтворгүй зантай туп эхэлснээ хэзээ ч дуусгадаггүй. Залилан хийх хандлагатай тул ийм харьцагчаас болгоомжил.
– Нүд уруулын буландаа үрчлээстэй бол таны өмнө хөгжилтэй, сайхан сэтгэлтэй хүн байна гэж бод.
Харилцахад таатай ийм хүнд нууцаа дэлгэхэд ч гэмгүй.
Гэхдээ жаахан хөнгөмсөг тул хүнд хэцүү үед тусална гэж бүү найдаарай.
– Нүдний орчимд үрчлээстэй ч амны хавьд байхгүй бол харилцагч тань болгоомжлоход илүүдэхгүй, аюултай хүн байна гэж ойлго. Хүмүүс түүний гэмгүй дүр төрхөд хууртагддаг. Итгэлийг тань авмагц тэр ямар ч авир гаргаж болзошгүй осолтой хүн.