Дэвид, Виктория Бэкхем нарын ууган хүү чөлөөт цагаараа Лондон хотын нэгэн зоогийн газар ажилладаг байна. Аав, ээж нь жил бүр олон сая долларын орлого олдог бөгөөд элбэг хангалуун амьдралыг цогцлоож чадсан хүмүүс. Гэхдээ л тэд хүүхдүүдээ хөдөлмөр хийлгэх ёстой гэж үздэг юм. Иймээс хүүхдүүд нь ч мөнгөний үнэ цэнийг сайтар мэдэрчээ.
“Та нар хүүхдүүдийг мэднэ шүү дээ. Тэд шинэ шаахай, пүүзтэй болохыг хүсдэг. Брүүклин хүүгээ 14 нас хүрэнгүүт би түүнд “Чи ямар нэгэн зүйлийг хүсэж байвал яваад ажил хий л дээ. Тэгвэл чамд өөрийн гэсэн мөнгө бий болно” гэж хэлсэн” хэмээн Дэвид өгүүлэв. Түүний хүү долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр нэгэн жижигхэн франц хоолны газар ажилладаг бөгөөд халаасны мөнгөө өөрөө олдог аж.
Гэхдээ тун удахгүй Брүүклин энэ ажлаа хаяж магадгүй юм. Өдгөө тэрбээр загварын ертөнцөд тун ч ирээдүйтэй загвар өмсөгчөөр тодроод байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn