Монголдоо шилдэгт тооцогддог эмэгтэй хамтлаг бол “Киви” юм. Гурван бүсгүйгээс бүрдэх дээрх хамтлагийн нүүр царай нь СТА Ука гэхэд буруудах зүйл үгүй. Хамтлагийн ахлагч бүсгүй сүүлийн үед үрийн зулай үнэрлэж, уран бүтээлээсээ бага зэрэг хөндийрөөд байгаа. Тэгвэл залуухан ээж маань өөрийн алдарт имижээ өөрчлөхөөр шийджээ. Тодруулбал, тэрээр өөрийн өнгө төрх болсон шар үсээ өөрчлөн хар үстэй болжээ. Хар үстэй болсон зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулжээ.