“Teenage dream” цомгоороо попын хааны рекордыг эвдэж чадсан залуу дуучин Кати Перри сүүлийн үед нас ахисан эмэгтэйн өвөрмөц дүрийг бүтээжээ. Тэрбээр цагаан саарал үстэй, нэлээд хөгшин бүсгүйн дүрийг гаргах болсон байна.
Энэ нь түүний The One That Got Away дууны клип юм байна. Тэрбээр сүүлийн үед Америкийн хөгжмийн наадмуудаас шилдэг дуучны шагналыг хүртээд зогсохгүй, чартуудад уран бүтээл нь нэлээд дээгүүр байр эзэлсээр байгаа юм. Түүний сүүлийн клипэнд Мексикийн жүжигчин Дего Луна тоглосон аж. Тэрбээр өмнөх долоо хоногт Лос Анжелест нөхөр Русселтэйгээ эргэн нийлсэн байна.
Б.Золзаяа