Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Ювентус клуб талбай дээрээ өнгөрсөн жилийн аваргууд болох Реал Мадрид клубыг хүлээн авч 2:1-ийн харьцаатай буулгаж авчээ.
Хариу тоглолт долоо хоногийн дараа Испанид болох бөгөөд талбайн эзэд заавал хожил авч байж дараагийн шатанд шалгарах даалгавартай гэр рүүгээ буцаж байна. Гоолуудыг Ювентүсээс Морато болон Карло Тевез нар хийсэн бол Реал Мадридын супер од К.Роналду хийжээ. Ювентус клуб энэ шатанд хамгийн сүүлд 2003 онд Реалыг нийт дүнгээр 4-3 харьцаатай хожиж финалд шалгарч байсан юм.