Сүүлийн үед шинээр гарч буй хайрын сэдэвтэй кинонуудын гол дүрд тоглох болсон жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хэд хэдэн клипэнд ч дүрээ мөнхөлж амжсан адтай бүсгүй. Залуухан, царайлаг бүсгүйг хамраа засуулсан, хөхөө томруулсан гэх яриа гадуур тархсан төдийгүй түүний фэйсбүүк хуудаснаа ч энэ тухайгаа илэрхийлсэн хүн цөөнгүй байдаг юм билээ.
Миссүүдтэй үерхэж, шоу цэнгээн алгасдаггүй тэрбээр ярилцлага өгөх тоолондоо “Би хамраа засуулаагүй. Эхээс төрөхдөө л ийм сайхан бие галбиртай байсан” гэж хэлсээр байгаад залхсан бололтой. Өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан нэгэнтээ хамраа “өмөөрсөн” түүхтэй аж. Тэр ч байтугай, олны хэл аманд өртөөд байгаа өөрийнхөө эрхтэнд зориулан шүлэг тэрлэсэн байдаг. “Бусдын нүүр, хамрыг сонжиж суухын оронд өөрийгөө тольдсон нь дээр. Би энэ байгаадаа сэтгэл хангалуун байвал хэн юу гэх нь хамаагүй” гэсэн утга бүхий шүлэг бичсэн мисс бүсгүй багынхаа зургийг хүртэл оруулжээ.
Тэгвэл олны анхаарлыг татах дуртай мисс, жүжигчин бүсгүй маань өдгөө эгэл бус атлаа гайхалтай өвөрмөц төрхөөрөө гайхуулж эхлэхээр шийджээ. Киноны урилга, реклам сурталчилгааны саналд дарагдах дөхөөд байгаа үзэсгэлэнтэй бүсгүй маань гоёлын будалт, чамин зүүсгэлийн хүчинд ийн хувирчээ.
Б.Содон