“Хэт халуун шингэн уух зүйл нь хоол боловсруулах эрхтний хорт хавдар үүсгэдэг болохыг судалгааны явцад илэрсэн шинж тэмдгүүд харууллаа” гэж мэргэжилтнүүд дүгнэлтдээ дурджээ. Тодруулбал, Цельсийн 65-аас дээш хэмтэй шингэн ууж болохгүй аж.
Харин кофег хорт хавдар үүсгэдэг ундаа гэсэн нотолгоог эрдэмтэд олоогүй байна. Гэхдээ кофег хөргөж уухыг тэд зөвлөжээ. Халуун кофе ууж болохгүй шалтгаан нь температурт оршиж байгаа болохоос кофены орцтой холбоогүй болохыг ДЭМБ-ын хорт хавдрын судалгааны агентлагийн удирдагч Кристофер Вайлд хэлсэн байна.
Тамхи, архинд донтох нь хорт хавдар үүсгэх эрсдэлийн гол хүчин зүйлд хамаарахыг энэ судалгаандаа эрдэмтэд дахин нотолсон байна.