Хайрын сэдэвтэй кино, жүжгийн дуунуудаараа сонсогч фэнүүдийнхээ талархлыг хүлээсэн гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг 40 насны босго даваад удаагүй байхдаа гурав дахь хүүхдээ төрүүлж байлаа. Оюутан ахуй цагаасаа үерхэж дотносон хайртай ханьдаа арав гаруй жилийн дараа үрийн зулай үнэрлүүлсэн тэрбээр өдгөө нэг хүү, хоёр охинтой өнөр бүлийн жаргалтай эзэгтэй гэгдэж яваа.
Бага охиноо БНСУ-ын алдартай эмнэлэгт төрүүлсэн эрхэм гавьяат маань өнгөрсөн хугацаанд уран бүтээл, бизнесийн ажлаа ч амжилттай үргэлжлүүлж ирсэн билээ. Ээжийнхээ авьяас чадварыг өвлөсөн дунд охин нь хүүхдийн дууны цомог гаргаж, чамгүй олон сонсогч фэнүүдтэй болоод амжжээ. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхан өөрийн аз жаргалтай гэр бүлийнхээ алтан агшнуудыг мөнхөлсөн сонирхолтой зургуудаа олон дэлгэлээ.