Жүжигчин Жонни Дэпп хоёр нохойгоо Австрали улс руу хууль бусаар авч явсны төлөө шоронгийн хаалга татахад хүрээд байгаа талаар “people” сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэжээ.
Даваа гарагт Австралийн Сенатын хорооноос хэрвээ хэрэг шүүхэд шилжвэл алдарт жүжигчин 10 жилийн хорих ял сонсох эсвэл 265 мянган долларын торгууль төлнө хэмээн мэдэгджээ.
51 настай алдарт жүжигчин маань хувийн нисэх онгоцоороо Авсралид “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны үргэлжлэл, зураг авалтаар ирэхдээ Йоркшир терьер үүлдрийн хоёр нохой, хууль бус гар буу болон визний зөрчилтэй найз бүсгүйтэйгээ газардсан нь орон нутгийн хорио цээрийн тухай хуулийг зөрчсөн аж.
Австралийн хуулинд Йоркшир үүлдрийн нохойг тус бүс нутагт 50 цагаас илүү байлгаж болдоггүй байна.
О.Мөнхдуулга