Юуны өмнө 3-4 ширхэг дунд зэргийн өргөст хэмх, нэг багц лууван болон ногоон сонгино бэлдэнэ. Өргөст хэмх, луувангаа нимгэн дугуй хэлбэртэй харин ногоон сонгиноо жижиглэж хэрчинэ.
Улмаар ургамлын тос, давс, сахар болон лимоны шүүсээр амталж өгнө. Энэхүү салатыг эзэгтэй та гэрийн нөхцөлд маш богино хугацаанд хийж болно.
Өргөст хэмхийг хальснаас нь салгаад сайтар цэвэрлэсний дараагаар дөрвөлжин хэлбэртэй жижиг хэрчинэ. Хэрчсэн өргөст хэмх дээрээс 2-3 хоолны халбага нунтагласан ногоон гоньд, яншуй мөн 2 хоолны халбага ургамлын тос, бага зэргийн нүдсэн сармис, давс хийж сайтар хутгаж өгнө.
Улмаар 0.5 л ээдсэн сүүнд бэлдмэлээ хийж өгнө. Хэрвээ сүү сайн ээдээгүй бол бага зэргийн лимоны шүүс эсвэл алимны уксус хийж сүүгээ сайн ээдүүлнэ.