“Universe best of songs” наадамд өрсөлдөөд шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан ч тус наадамд дахин оролцохдоо тэргүүн байр эзэлсэн түүхтэй өвөрмөц дуу хоолойгоороо олны танил болсон залуу дуучин бол А.Хишигдалай юм. Тэрбээр хэлий гэсэн үгээ шууд хэлчихдэг шударга зангаараа хаана ч гэсэн бахархах дуртай гэдэг. Басгүй цахим ертөнцөд идэвхтэй байдаг бүсгүйг сүүлийн үед бүсгүйчүүдийнхээ талаар ихийг бодож, олон талаас нь харж тунгааж яваа бололтой.
Тэрбээр “Бүсгүй хүний хувь тавилан, бөгжгүй хуримын сүйт бүсгүй шиг тийм л адармаатай. Амьдралын төлөө зовж яваа бүсгүйчүүд олон. Зовоож арчаагүйтдэг бүсгүйчүүд бүр ч олон. Бааранд тасарч ойчоод, дөрвөн мөчөөсөө дүүжлүүлээд гарах бүсгүйчүүд ирээдүйд нэг хүний эхнэр, нэлээд хүүхдийн ээж болох байх. Шөнөжин хүүхэн эргүүлж, тэнэж явсан нөхрөө халуун хоол цайтай хүлээх нэг нь жаргадаг байх. Шударга шулуун явсан нэгнийг ивээхгүй хирнээ, шуламсын дүртэй явсан нэгнийг ивээгээд ч байгаа юм шиг. Хааяа арай л хатуу санагдах юм, амьдрал чи” хэмээн бичсэн байна.