Наадмаар Женнифер Лопесыг урих тухай яриа гарч, сүүлийн үед цахим ертөнцөөр энэ талаар нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Учир нь эдийн засаг хүнд байхад төсвийн мөнгөөр гадны дуучин урих гэлээ гэж дургүйцэж байхад нөгөө хэсэг нь авч гадны дуучин урих нь зөв гэлцэж байгаа юм. Тэгвэл дуучин Нара энэ талаар өөрийн саналаа илэрхийлсэн байна. Тодруулбал тэрбээр, “Үндэсний их баяр наадмаар JLo-г урьж дуулуулах гэж байгаа нь үнэн юм уу.
Тийм бол сайхан л юм. Гэхдээ үндэснийхээ баяраар гадаадын дуучин авч ирж ард иргэдийнхээ татварыг дэмий зүйлд өндөр өртөг төлж байхаар мань мэтийгээ дуулуулчих л даа ккк дутахгүй л дуулж бүжиглэнэ л гэнэ шүү… Үнэ хөлс хэрэггүй ээ үндэснийхээ баяр наадмаар ард түмэндээ уран бүтээлээрээ уулзах нь харин ч сайхан хэрэг болно. Тэр их мөнгөө нэн даруй хэрэгтэй байгаа ядуу өрх, олон хүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр төлбөр шаардлагатай байгаа нялх балчир хүүхдүүддээ зориулчих би үнэгүй дуулъя” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
С.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn