“Чингисийн эр хоёр загал” хэмээх киноны гол дүрийн бүсгүй, дуучин Цахар тугч Урнаа өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд дуулж сонирхууллаа. Улаанбаатарт өчигдөрхөн ирээд байгаа тэрбээр найруулагч Д.Бямбасүрэнгийн хамт киноныхоо Монгол дахь нээлтэд оролцох юм. Өвөрмонголын Ордос нутгийн уугуул тэрбээр ардын дуу, монгол дуунаас өөр дуу дуулдаггүй гэнэ. Ц.Урнаа монгол ардын дууны хэд хэдэн цомог гаргаж, дэлхий дахинд монгол ардын урлагийн нэгэн тод томруун нүүр царай болж чадсан бөгөөд гадаад ертөнцөд түүнийг “Азийн дива” хэмээн өргөмжилдөг юм.