Apple компанийн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн ухаалаг бугуйн цагны дараачийн загварын тухай ярьж, бичиж эхэллээ. Магадгүй шинээр хийгдэх дараачийн Apple Watch үйлдлийн системийн хувьд илүү боловсронгуй, зах зээлийн ханш нь тогтвортой байх болно хэмээн Apple-ийн нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн ярьжээ. Гүйлгээнд гарснаас хойш ердөө гуравхан сарын нүүр үзэж буй Apple Watch зах зээлд эрэлттэй хэвээр байна. Watch Edition, Watch Sport, Watch Classic загварууд нь Ази, Европ тивд тодорхой үнэ ханштай борлуулагдаж байгаа юм. Технологийн сэтгүүлчид Apple Watch-ийн дараачийн загварын тухай таамаглалдаа “FaceTime” видео дуудлагын илүү боловсронгуй хувилбар, үйлдлийн системийн хувьд зөвхөн Apple Watch-д зориулсан iOs байж магадгүй гэжээ. Мөн хамгийн чухал нь удахгүй үйлдвэрлэгдэж магадгүй Apple Watch-ийн шинэ загвар дүрс бичлэгийн камер агуулах нь эргэлзээгүй гэнэ. Бас Wi-Fi сүлжээ хүлээн авагчтай үйлдвэрлэхийг ч үгүйсгэхгүй аж. Т.Бат
Мэдээний эх сурвалж: http://time.mn/64585