“Монгол Туургатан Гоо бүсгүй 2019” тэмцээний Фото мисс Б.Нинжин Miss Europe Continental 2023 тэмцээнд Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж чадлаа.
Тэрээр дэлхийн 70 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж оюун ухаан, авьяас чадвараараа тэргүүлэн Дэд байр, First Runner-Up (1-р байр)-ын эзэн боллоо. Харин тэргүүн миссээр АНУ-ын мисс тодорчээ.
Ийнхүү мисс Б.Нинжин европ тивийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж Монгол охидын ур чадварыг үнэлүүлж чадлаа.
“Miss Europe Continental 2023” Итали улсад зохион байгуулагдсан юм.