Дуучин Лэди Гага өөрийнх нь өглөө хэрхэн эхэлдгийг шүтэн бишрэгчдэдээ үзүүлж, харуулахаар шийджээ. Өөрийн блог дээр Гага бүсгүй орон дээр хэвтэнгээ дасгал хийж байгаа гэрэл зургаа байршуулсан аж.
Зургийн дор дуучин бүсгүй тайлбар үлдээхдээ “Өглөө эртлэн бослоо. Ташааны дасгал хийхийн тулд шүү дээ. Би энэ дасгалыг өдөр болгон хийх учиртай. Тэгвэл гуя, ташаа хүчтэй хэвээр байх болно. Хийхгүй бол өвдөлт эргээд ирнэ шүү дээ” гэж бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn