Харин үүнийг мэдсэн Парис ихэд уурсаж, хариуцлагагүй нэвтрүүлгийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. ДиЖи бүсгүй Египетийн жүжигчний хамт агаараас Дубайн үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхохоор бага оврын онгоцонд зорчиж явсан аж.
Гэвч онгоц хөөрсөнийхөө дараа гэнэт доошилж, улмаар зорчигчид онгоцны хаалгыг онгойлгож үсэрч буухаас өөр аргагүй болжээ. Парис уйлж, “Бурхан минь” хэмээн хашгирч, бүр шоконд орсон гэнэ. Энэ явдлын дараа бүсгүй онгоцноос унаж буй зургаа инстаграмдаа байршуулжээ.
Ямар нэг бэртэл аваагүй боловч эл явдалд үнэхээр их уурласан Парис тус нэвтрүүлгийг шүүхэд өгөхөөр өмгөөлөгчтэйгөө ярилцсан тухай TMZ сайт мэдээлсэн байгаа юм. Парис үхтлээ айж, балмагдсан байсан гэнэ. Мөн түүнтэй хамт байсан хүмүүс нь онгоцыг хакердана гэдгийг мэдэж байсан аж. Парис энэ тухай твиттертээ “Амьдралын маань хамгийн аймшигтай мөч байлаа. Би нисэх онгоц сүйрвэл бүгд үхнэ гэдэгт итгэсэн байсан” гэж жиргэсэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn