Би 24 настай ажлын хувьд байр сууриа олсон. Найз залуутайгаа учраад багагүй хугацаа өнгөрсөн. Найз залуу маань надад уг нь таалагддаг ч би сууна гэдэгтээ эргэлзэж байна. Найз залуу маань дээд боловсролгүй, гэдээ ажил хийдэг мөнгө бас гайгүй олчихдог. Хамгийн гол асуудал нь тэр дөрвөн настай хүүтэй. Би үнэндээ хүний хойт эх болж чадахгүй юм шиг санагддаг.
Уг нь сууя гэж бодоод сүй тавьсан. Одоо харин тэр хүүхдийг яанаа гэж бодоод байх юм.Тэр хүүхдэд буруу гэх юм байхгүй ч би амьдралаа сайхан энгийнээр эхэлмээр байна.
Сэтгэлзүйч:
Нэгэнт толгойд чинь хойт эх болж чадахгүй гэсэн бодол байгаа бол асуудлыг даамжруулалгүй салах нь зөв. Та найз залуудаа ч тэр түүний байгаа бүх зүйлд сэтгэл хангалуун бус байгаа чинь хожмын салалтыг л авчирна гэсэн үг. Үгүй бол сэтгэл дундуур амьдрал.
Насны хувьд та харьцангуй залуу байна. Тиймээс мэдсээр байж дургүй байгааа мьдралаа эхлүүлэх хэрэггүй. Та нэг өөрийгөө хоёрт тэр хүний амьдралыг улам хэцүү болгоно гэсэн үг. Тиймээс бүх зүйлийг үнэнч шударгаар хэлж салсан нь дээр.