Холливудын алдартай хосууд болох Мила Кунис Эштон Катчер нар гэрлэлтээ батлуулж даруухан хурим хийсэн байна. 2011 оноос болзож эхэлсэн хосууд папарациудын хамгийн их мөрддөг хосууд байв. Ингээд 2012 оны наймдугаар сард тэд харилцаагаа ил болгож хамтран амьдрах болсон юм. Удалгүй хөөрхөн охинтой болсон бол хоёр дахь хүүхдээ хүлээж байгаагаа саяхан мэдэгдээд байгаа.