орц :
лазани гоймон 1 хайрцаг чанаж болохгуй шүү
Үхэрийн махан сүмсэнд
Машиндсан үхэрийн мах 500г
томата паст 1 халбага
лаазалсан улаан лоолийн сүмс /лооль бүхэлээр байвал сайтар нухана/ 1 лааз
сонгино 1 ш /жижиглэнэ/
сармис 3 хумс /нухна/
улаан чинжүү 1 ш /жижиглэнэ/
лууван 1 ш /үрүүлээр үрнэ/
хар перц 3 гр
үхэрийн булион 1 ш
базилка/хатаасан/ 3 гр
оргеана /хатаасан/ 3 гр
ургамал эсвэл оливийн тос
пармесан бяслаг 50 гр жижиг үрүүлээр үрнэ.
мозералла бяслаг эсвэл хайлдаг дуртай бяслагаа хийж болно/
давс
Цагаан сүмсэнд
гурил 200 гр
масло буюу цөцгийн тос 50 гр
сонгино тал /жижиглэнэ/
сүү 1л
давс
хийх аргачлал
махан сүмс
1.зузаан ёроолтой саванд тос хийж халаана.
2. сонгино сармис, томато паста, элсэн чихэр 1 ш лаврын навчаа хийж хуурна. /үнэр гартал 2 минут/
3. машиндсан махаа хийж бор болтол нь хуурна
4. махтай тэгштгэж ус хийж зуулун гал дээр 15 минут буцалгана
5 үхэрийн булион хар перц, базилка, оргеана амтлагчаа хийж хутгана.
6. лаазалсан улаан лоолийн сүмсээ хий сайтар хутгаж галаа багасгаж 5 минут болгоно
7. пармесан бяслагаа хийж хутгана.
8. үндсэн сүмс бэлэн боллоо. сүмсээ амсаж байгаад давсаа тааруулна. бараг давс хийлтгүй дээ.
Цагаан сүмс
1. савандаа масло, сонгиноо хийж хуурна
2. гурилаа бага багаар ни хийж хуурна. /яг хийцтэй цай шиг/
3. сүүгээ бага багаар хийж өндөг задлагчаар жигд хутгана. /тасралтгуй зөөлөн хутгана./
4. өтгөвтөр жонхуу хэлбэртэй болонгуут авна. буцалгаж болохгүй.
ХИЙХ АРГА
Зуухаа 220 дээр халаана
1. за эхлээд лазаны хийх саваа бэлдэнэ.зуухний лист төмөр байж болно гэхдээ 5 см өндөр хашлагатай эсвэл шатадгүй шаазан эсвэл дөрвөлжин сав
2. эхлээд лазаны гоймонгоо дэвсэж өгнө
3. махан сүмснээсээ тараана
4. лазани гоймонгоо тавина сүмсээ тараа гэх мэтээр 4 үе тавина /хамгийн тээд талд нь гоймонгоор дуусна.
5. завсараар нь бяслаг үрж тавьж болно/ таны эдийн засаг мэднэ/
6. хамгийн дээр нь цагаан сүмсээ жигд тарааж өгнө.
7.үрсэн бяслагаа цагаан сүмсэн дээрээ жигд тараана.
зуухандаа хийхдээ тугалган цаасаар дээд хэсэгийг нь бүрж 30 минут болгоод туалган цаасаа аваад нэмж 10 – 15 минут алтан шаргал болтол нь болгоорой
8. гаргаад 8 – 15 минутийн дараа порцлоод олгоорой. /биежээд ирэхээр нь/
9. хөргөгчинд 72 цаг хөлдөөгчинд битүү сав уутанд сар хадгалж болно.
Тавтай сайхан зооглоорой