-Үтрээний ба хэлүүний, ямар ялгаатай вэ?
Үндсэндээ бол онцын ялгаа байхгүй хүрэх зам нь өөр гэж хэлж болно. Нэгдүгээрт, шууд өдөөгддөг эсэхээс хамаардаг. Үтрээний дур тавилт нь хэлүүний дур тавилтыг бодвол илүү хүчтэй мэдрэмж өгдөг. Хэлүүг зөв өдөөснөөр үтрээний дур тавилтаас дутахааргүй үр дүн өгнө. Ихэнх тохиолдолд, насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад залуу бүсгүйчүүдэд дур тавихын тулд илүү хугацаа шаардагддаг. Гэхдээ энэ бол зөвхөн цаг хугацаа, туршлагын л асуудал.
-Олон дахин дараалсан дур тавилт гэж юу вэ?
Үндсэндээ бол дур тавилт бол рефлекс юм. Энэ нь бэлгийн ажлын явцын үр дүнд (заримдаа бүр зүүдэнд) илэрдэг. Дур тавилт гэж бэлэг эрхтэнийг өдөөсний үр дүнд үтрээний булчин агшиж, таашаалын дээд цэгт хүрэхийг хэлж байгаа юм. Эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэй хүний бие махбодь нь энэхүү дээд цэгт хэд хэдэн удаа дараалан хүрэх чадвартай байдаг.
-Яагаад зарим эмэгтэйчүүд дур тавьж чаддаггүй вэ?
Асуудлын шалтгаан янз бүр байж болно. Хамгийн гол нь учрыг нь олох хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд гар хангалга хийж байж хүссэн зүйлдээ хүрдэг, зарим нь шууд хэлүүгээ өдөөдөг, хамгийн цөөнх хэсэг нь шууд бэлгийн ажлаас таашаал авдаг. Хамгийн гол нь өөрийгөө болон өөрийн биеийг сайн судалж, үүний үндсэн дээрээс асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
-Сексийн байрлал. Ямар байрлал хамгийн их таашаалыг өгч чаддаг вэ?
Энэ асуултанд яг ”ийм, тийм” гэсэн хариулт байдаггүй юм. Хамгийн классик байрлалыг хүртэл өөр өөр хосууд өөрөөр гүйцэтгэдэг. Шунал тачаал ихтэй, энхрий зөөлөн, хурдан, удаан, гүн нэвтрэлттэй, өнгөц нэвтрэлттэй гээд… Харин бүсгүйчүүдийн хувьд эмэгтэй нь дээр нь мордох байрлал дур ханахад хамгийн тохиромжтой байдаг. Учир нь энэ тохиолдолд бүсгүй маань хэмнэлээ, нэвтрэлтийн гүн, хөдөлгөөний хурд зэргийг хяналтандаа авч, өөртөө тохируулах боломжтой юм.
-Илүүдэл жин.
Илүүдэл жинтэй бол таашаалын мэдрэмжийг бууруулдаг гэсэн үү? Огтхон ч үгүй! Эмэгтэй хүний бие махбодь их төвөгтэй бүтэцтэй. Физиологийн хувьд ч тэр, сэтгэл зүйн хувьд ч тэр. Зөвхөн сексийн тухай бодож, эротик фантаазыг толгойдоо төсөөлөх үедээ хүртэл дур тавьж болдог юм. Жаахан жин ихтэй бүсгүйчүүд маань дээр нь мордох, болон doggy байрлалыг сонговол зүгээр.