1.Та хөршөөсөө ямар нэгэн зүйл гуйж үзсэн үү?
А.Үргэлж – 2 оноо
Б.Аргагүй тохиолдолд – 1 оноо
В.Үгүй – 0 оноо
2.Хөршийн хүүхүүд хаалганы хонхыг дарж дэггүйтдэг бол яах вэ?
А. Манай хүүхдүүд ч бас ялгаагүй дардаг байх – 0 оноо
Б. Эцэг эхэд нь хэлнэ – 2 оноо
В.Байдаг л асуудал – 1 оноо
3.Танай хөршийнх нүүж ирлээ. Та хэзээ танилцах вэ?
А.Анхнаас нь л – 2 оноо
Б.Тохироо бүрдтэл хүлээнэ – 1 оноо
В.Танилцах алхмыг тэд хийг – 0 оноо
4.Хөрш чинь шинэ машин авчээ. Танд ямар сэтгэгдэл төрөх бол?
А.Баяраас нь хуваалцана – 2 оноо
Б. Надад хамаагүй – 1 оноо
В.Манайх ч бас шинэчлэнэ – 0 оноо
5.Та хөрштэйгээ маргалдаж муудалцдаг уу?
А.Үргэлж – 2 оноо
Б.Маш ховор – 0 оноо
В.Үгүй – 1 оноо
6.Танай зочид хөршийн тань амгалан тайван байдлыг алдагдуулбал?
А. Хөршөөсөө уучлалт гуйна – 2 оноо
Б.Тэд ч бас шуугилддаг учраас тоохгүй – 0 оноо
В.Зочдоо чимээгүй байхыг сануулна – 1 оноо
0-4 ОНОО! Та орцондоо нэр хүндгүй бололтой. Та хөршөөсөө тусламж гуйдаггүй гэж үү? Тэдний тусламж, зөвлөгөө танд хэрэг болдог ч харин Та хүсдэггүй бололтой.
5 — 8 ОНОО! Хөршүүд чинь Таныг шүүмжилдэг. Тиймээс та тэдэнтэй эелдэг харилцаарай, хүнийг
хүндэлж чаддаг зан Танд байдаг.
9 — 12 ОНОО: Та хөршдөө туслахад ямагт бэлэн байдаг. Гэхдээ хэтэрчих гээд байдаг гэмтэй.