Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг дуучин, жүжигчин Женнифер Лопез энэ сарын 24-ний өдөр 46 насны босгыг алхлаа. Хэдийгээр 50 насыг дөхөж яваа гэхэд залуухан бүсгүйчүүдээс ялгарахгүйгээр биеэ авч явж чаддаг дуучин бүсгүй энэ жилийн төрсөн өдрийн баяраа Нью-Йоркийн 1Oak-т тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд түүний гоёл олны харцыг булаагаад амжжээ.
Энэ оны хоёр ч томоохон наадамд хэт задгай, тансаг даашинзаар гангарч байсан Женнифер энэ удаа ч хэт задгай даашинзаар гангарсан байна. Тэрбээр хар өнгийн биеийн галбирийг харуулсан, гэрэлтдэг материалтай даашинзыг өмссөн байх бөгөөд ялангуяа гитар хочит дуучин бүсгүйн өгзөг хэсгийг илүү тодотгон харуулж байжээ.
Түүний баярт мөчийг хуваалцахаар Фэт Жое, French Montana зэрэг найзууд нь хүрэлцэн ирсэн гэнэ. Ямартай ч, хоёр хүүхдийн эх болсон ч халуухан дүр төрхөө хадгалсаар байгаа дуучин бүсгүй маань эдүгээ 46 насны босгыг алхлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn