Ирэх сарын 12, 13-ны өдрүүдэд Хурдын Отгонбаярын UB Palace-ыг доргиож үзэгч фенүүдээ баярлуулсан “Чи минь байгаа болохоор” тоглолт болох гэж байна. Хурдын тоглолт үнэхээр сэтгэл догдлом сайхан болдог нь заншил болсоор удаж байна. Энэ хамтлагийн тоглолттой холбоотой олон сайхан дурсамж сонирхолтой үйл явдлууд байдаг. 2005 онд болсон тоглолтын үеэр нэгэн залуу найз бүсгүйдээ сүйн бэлзэгээ өгөхийн тулд тоглолтын дундуур тайзан дээр гарч амжсан гэдэг.
Харин энэхүү алтан агшиныг чимэж Хурдынхан “Чи минь байгаа болохоор” дуугаа дуулжээ. Чи минь байгаа болохоор аз жаргалыг надад бэлэглэсэн хэмээх сэтгэл уярам дуунд найз залуугийнхаа “надтай гэрлээч” гэх саналыг сонссон тэр бүсгүй ямар азтай нэгэн байваа.