Сарын дотор хоёр дахь удаагаа бид Холливудаас ижил утгатай мэдээллийг авч байна. Женнифер Энистон, Жастин Теру нар нууцаар гэрлэсэн гэнэ шүү. Аль сарын өмнө ийм баярт үйл явдал болсон гэдгийг алдартнуудын амьдралын тухай өгүүлдэг Life&Style Magazine мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр People сэтгүүлийнхэн энэ үйл явдал өчигдөр орой болсон гэдгийг нотлох гэрэл зургуудыг интернэтэд байршуулжээ. Хуримын ёслолыг тэд Лос-Анжелес хотод байдаг Бель-Эйр харшдаа хийсэн аж. Баяртаа 70 орчим хүнийг урьжээ. Хүндэт зочдын дотор Лиза Кудроу, Чэлси Хэндлер, Ховард Стерн нар байв.
Брэд Питтээс салаад 10 жил болсны дараа Женнифер Энистон ийм алхам хийхээр шийдэн хоёр дахь удаагаа нөхөрт гарчээ.
Эх сурвалж www.wikimon.mn