Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлийг эрх мэдлээ ашиглан хvvхдэдээ газар олгосон гэх яриа гараад байгаа. Тэгвэл энэ нь vндэслэлгvй, ташаа болохыг тvvний хvv Б.Чулуудай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тэрээр “Сvvлийн vед аавын нэр хvндэд халдсан мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Энэ нь МАН-ын сонгуулийн сурталчилгаа. НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн хэлээд байгаа “Эрдэнэний төгөл” хотхон “Сонор рекортс” компанийн бvтээн байгуулалт. Энэ газрыг эзэмших хvсэлтээ анх 1998 онд тухайн vеийн хотын захиргаанд тавьж байсан. Хоёр удаа буцаагдан 2007 онд хууль ёсны дагуу газар эзэмших эрхээ авсан. Эрдэнийн төгөл гэсэн нэрний тухайд өвөөгийнхөө дурсгалд зориулсон юм. “Сонор рекордс” компанийн vйл ажиллагаа аавд огт хамаагvй. 100 хувь миний бизнес” гэв. Тус компани нь 1996 оноос эхлэн vйл ажиллагаагаа явуулж эхлэн дуу бичлэг, шоу бизнесийн, чиглэлээр ажиллаж иржээ. Харин 2007 онд Зайсанд газар авч орон сууцны зориулалттай байшин барьж эхэлсэн аж.Гэвч орон нутгийн сонгуулиар хvvгийнх нь бизнесийг аавынх нь ажилтай хутган ойлгож байгаад харамсч буйгаа тэрээр хэлээд “Цаашдаа ажлаа ил тод байлгаж, би нэр төрөө сэргээлгэхээр шvvхэд хандах болно. Хэвлэлээр дайрч доромжилж байхын оронд холбогдох байгууллагад нь хандан, хууль дvрмийн дагуу шалгуулах хэрэгтэй” хэмээв.
Энэ vеэр тvvнээс зарим зvйлийг тодруулсан юм.
-”Эрдэнийн төгөл” хотхон баригдаж буй газрыг албан тушаалаа ашиглан хvvхдэдээ авч өгсөн гэж яриад байгаа. Газраа яаж авсан юм бэ?
-Анх барилгын хог хаягдал байсан газар. Тухайн vеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын гарын vсэгтэйгээр эзэмших зөвшөөрлөө авсан. “Эрдэнийн төгөл” төслийнхөө хvрээнд дуу бичлэгийн болон кино телевиз, бvжгийн студийн барилга барьж байна. Нэг ёсондоо орон сууц, соёлын төв гэсэн зориулалттайгаар баригдаж байгаа. Энэ төслийг олон нийтээс нууж байгаагvй. Ямар нэгэн байдлаар миний хийж байгаа ажил аавтай маань холбоогvй.
-Яг хэдэн га газар юм бэ. Хоёр га гэж яриад байсан?
-Нэг га. Хууль ёсны дагуу зөвшөөрлөө авсан. Ямар зориулалтаар авсан тvvгээрээ л ашиглаж байна. Хэвлэл мэдээллээр бичиж, яриад байгаа шиг аавын нөлөөлөл байхгvй. Энэ талаар мэргэжлийн хvмvvс нь шалгаж болно. Би ч шалгуулахад бэлэн байна.
-Аав тань бизнест чинь оролцдоггvй гэж vv. Хөрөнгө орлогын мэдvvлэгтээ гэр бvлийн орлого 26 сая төгрөг гэж дурдсан байсан шvv дээ?
-Энэ бол миний эрхэлдэг бизнес. Аавтай ямар ч холбоогvй. Монгол хvн бvр өөрийн сурч, боловсорсон мэргэжлээ улс, эх орондоо зориулах ёстой. Би ч гэсэн өөрийн сонирхол, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монголын урлагт хувь нэмрээ оруулж яваа.
-Яг одоо та ямар бизнес эрхэлж байгаа вэ?
-“Сонор рекордс”-ынхоо захирлаар ажиллаж байгаа. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес эрхэлдэг. Цаашид би аавынхаа нэр хvндийг бодоод хийж байгаа ажлаа ил тод байлгах болно. Хvний нэр хvндэд халдах замаар улстөр хийж байгаа нь буруу. Би шvvхэд хандах болно.
АРДЧИЛАЛ