Орц: Мах 100 гр, бөөрөнхий сонгино 15 гр, талхны сухар 20 гр, ургамлын тос 10 гр, цөцгийн тос 5 гр, сүү 30 гр, давс повоор амтлах хэмжээгээр.
Хийх арга: Бэлтгэсэн махаа жижиглэн хэрчээд давс повоор, бөөрөнхий сонгиноор амт оруулан котлет шиг хэмжээтэй шанз хийгээд талхны сухарт өнхрүүлнэ. Дараа нь котлетоо хайруулын тавганд хавтгай дөрвөлжин хэлбэрт оруулан шарна.
Өндөг цөцгийн тос, сүүгээ холиод сайтар хутгасны дараа бага зэрэг халааж, тосолсон хайруулын тавганд хийгээд хоёр талаас нь хөнгөн хайрна. Ингээд бэлтгэсэн котлетоо, хайрсан өндгөнд боож шарах шүүгээнд 3-5 минут жигнэж болгоно. Бэлэн болсон өндгөн хучмалыг цөцгийн тосоор амталж идвэл улам ч амттай байх болно.