УБТЗ-ынхан олон улсын билетийн кассын байраа хүүхдийн цэцэрлэг болгон өөрчилж тохижуулж байгаатай очиж танилцлаа.
Шинээр ашиглалтанд орж байгаа энэ цэцэрлэг нь 300 гаруй хүүхэд хүлээж авах боломжтой юм байна. Хугацаандаа дуусгахын төлөө өдөр шөнөгүй хүүхдийн төлөө зүтгэж байгаа барилгын ажил гүйцэтгэж буй хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.
УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар босож буй шинэхэн цэцэрлэг маань ирэх 9-р сарын эхээр бүрэн ашиглалтанд орж. хүүхэд багачуудаа бүртгэж авах юм байна. Мөн цэцэрлэгийн гадна тохижилтыг БГД хариуцахаар болжээ. БГД-т маань дахин нэг цэцэрлэг шинээр нэмэгдлээ.