“Алтан хайч-2012” улсын X уралдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус уралдаанд оролцохоор 21 аймгийн шилдэг үсчин, гоо засалчид, мөн Орос, БНСУ, Япон зэрэг орны оюутнууд оролцлоо. Үйлдвэр урлалын сургууль, Завхан аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамтран зохион байгуулж буй тус уралдаанд нийт 56 багш, 170 гаруй оюутан ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд жил ирэх тусам уралдааны хамрах хүрээ өргөсөж, оролцогчдын чадвар, сэтгэмж шинэчлэгдсээр байна гэж зохион байгуулагчид онцолж байлаа.
Ингээд уралдааны зохион байгуулах багийн гишүүн Үйлдвэр урлалын сургуулийн Урлал дизайны тэнхимийн эрхлэгч, гоо заслын багш П.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.
-Уралдаан үнэхээр өрсөлдөөнтэй болж байна. Энэ жилийн уралдааны онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Үсчин, гоо заслын мэргэжлийн сургалтыг дэлхийн жишигт хүргэхийн тулд энэ уралдаанд ач холбогдол өгч жил бүр зохион байгуулдаг. Орол цогчдын ур чадвар жил ирэх тусам дээшилж байна. Түүний сацуу олон улсын мэргэжлийн сургуулиудаас оюут нууд ирж оролцож байгаа нь энэ жилийн урал дааны онцлог болж байна.
-Сонин содон засалтууд их харагдаж байна. Жил ирэх бүр оролцогчдын чадвар, уран сэтгэмж сайжирч байгаа тухай ам сайтай байна. Таны бодлоор оролцогчдын чадвар хэр хэмжээнд харагдаж байна вэ?
-Үсчин гоо засалч гэдэг бол юунд ч баригд даг гүй чөлөөтэй сэтгэх боломжтой мэр гэжил. Энэ онцлогоо дагаад жил ирэх бүр онцгой, со дон заслууд, гайхалтай санаа гарч ирдэг. Энэ ч утгаараа бид дэлхийн үсчин гоо заслын шинэ шийд лээс хоцрохгүй яваа гэж ойлгож байгаа. Урд нь бид дөрвөн төрлөөр зохион байгуулдаг байсан бол энэ жилээс найман төрлөөр уралддаг боллоо.
Эрэгтэй креатив төрөлд: Д.Даваажаргал Улаанбаатар хот
Эмэгтэй чөлөөт тайралт: Д.Бямбацэцэг Улаанбаатар хот
Хуримын будалт: О.Ууганболор Өмнөговь аймаг
Хумсны чөлөөт сэтгэмж: Б.Оюуномин Улаанбаатар хот
Эмэгтэй креатив: Б.Ундармаа Улаанбаатар хот
Эрэгтэй чөлөөт засалт: А.Мөнх-Эрдэнэ Дорнод аймаг
Уран сэтгэмжийн нүүр будалт: Г.Ганзаяа Улаанбаатар хот
Хумсны зураглал: Ц.Гэрэлмаа Өвөрхангай аймаг зэрэг найман төрөлд тус тус нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд нийлбэр оноогоороо Үйлдвэр урлалын сургууль тэргүүлжээ.
Л.МӨНХЧИМЭГ /mongolnews.mn/