Дуучин Тэйлор Свифтын мөрөөдөл биелж магадгүй юм. Тэрбээр олон жилийн туршид “Хууль ёс” олон ангит киног шимтэн үзэж байгаа бөгөөд одоо түүнд энэ киноны туслах дүрд тоглох боломж олдож магадгүй аж.
Энэ тухай гол дүрийн жүжигчдийн нэг Маришка Хержитай ам алдчихжээ. Түүний бүтээж байгаа дүр болох Оливия Бенксын нэрээр Тэйлор өөрийн цасан цагаан муужгайг нэрлэсэн билээ. Жүжигчин бүсгүй Свифтыг уг төсөлд оролцуулах тухай яриа хийгдсэн гэдгийг өгүүлэв.
“Бид энэ талаар ярилцсан. Тэр их дуртай байна лээ. Одоо бид түүний 1989 аялан тоглолт дуусахыг хүлээж байгаа. Тэгж байж шийдэх байх” хэмээн Маришка ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn