Дуучин Крис Браун твиттер хуудсаар дамжуулан экс найз бүсгүй алдарт дуучин Рианнагаас уучлалт гуйсан байна. Дуучин залуу “Намайг уучлаарай. Чи миний зүүдэнд ирж надад гомдож буйгаа хэлсэн. би дахиж эмэгтэй хүнийг гомдоохгүй” хэмээн жиргэжээ. Хосууд 2012 онд үерхэж байхдаа Крис Браун Рианнаг хардалтын улмаас зодож дуучин залуу ял сонсож байсан юм. Дуучин Крис Браун одоо загвар өмсөгч, фото модель Karrueche Tran гэх бүсгүйтэй үерхэж байгаа юм.