Хэдэн долоо хоногийн өмнө нэгэн зоогийн газар теннисчин бүсгүй Серена Уильямс рэппер эр Дрэйктэй халуунаар үнсэлцэж байсан билээ. Ийнхүү тэд үерхэж байгаа гэх мэдээлэл батлагдсан юм. Гэхдээ тэд одоог хүртэл үүнийг албан ёсоор нотлоогүй ч саяхан тэдний өмнөөс үүнийг дуучин Ники Минаж хийчихжээ.
Тэрбээр өөрийн экс найз залуугийн үүсгэсэн шинэ харилцааны талаар найз нөхдөдөө таагүй зүйл ярьсан байна. Энэ байдал түүний сэтгэлийг огтхон ч гонсойлгоогүй гэдгийг дуучин бүсгүй өгүүлэв. Харин ч эсрэгээрээ хөгжөөж байгаа аж. Өөрийгөө дэндүү өндрөөр үнэлдэг гэдгээрээ алдартай Ники бүсгүй Дрэйк өөртэй нь сууж чадаагүй учраас л Серенаг эргүүлж эхэлсэн хэмээн томорчээ.