Орц: Гахайн хүзүүний мах 350гр
Бөөрөнхий сонгино 50гр
Ургамлын тос 50гр
Агшаасан будаа
Элсэн чихэр 10гр
Амтлагч, давс, хар перец, соус (чавганы байж болно)
Цардуул сармис
Хийх арга:
Гахайн хүзүүний махыг нимгэн хавтгай хэрчээд саванд хийж дээрээс нь давс, нунтаг хар перец, крахмал (цардуул), сармис зэргийг хийж сайтар холино. Арилгаж цэвэрлэсэн сонгиныг сармис хэлбэртэй хэрчинэ.
Саванд цуу хятад байж болно соус, элсэн чихэр хийж соусаа найруулна. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад дээр нь хэрчсэн сонгиноо хийж хуураад, хольж бэлтгэсэн махаа нэмж зөөлөн галаар хоёр минут хуурна. Хуурсан махан дээр бэлтгэсэн соуснаасаа хийж 2-3 мин орчим-хуурч бэлэн болгоно.
Тавганд агшаасан будаагаа хийж дээр нь амталсан махаа тавьж олгоно. Төрөл бүрийн ногооны хачир цагаан луувангийн кимчитэй идвэл зохимжтой.