Монгол Улсын Ерєнхийлєгчийн хуулийн асуудал хариуцсан шадар туслах Ж.Баярцэцэгийг урилаа. Тїїнийг АН, Ардчилсан эмэгтэйчїїдийн холбооны залуу боловсон хїчин хэмээн їнэлдгийг дурдахад таатай байна.
-Яриагаа уламжлалт асуултаар эхэлье. Тэр бїр олны ємнє ил гардаггїй хїн учраас уншигчид маань тантай танилцахыг хїсч байгаа байх. Єєрийгєє товч танилцуулахгїй юу?
-Унаган Улаанбаатарын хїїхэд, гуравдугаар хорооллынх. Ээж, аав маань жирийн л тєрийн албан хаагч. Товчхондоо л ийм.
-Ажилдаа їнэн голоосоо дуртай хїмїїс л амжилтад хїрдэг гэдэг. Хуульч мэргэжил таны багын мєрєєдєл її?
-Намайг дунд сургуулиа тєгсєх їеэр хїїхэд болгон л дипломат болно гэж мєрєєддєг байлаа. Їїний л нэгэн адилаар би ч бас дипломат болно гэж бодсоор МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд шалгалт єгєхєєр бїртгїїлсэн юм. Ингээд гараад явж байтал дэргэд нь хуулийн сургуулийн шалгалтад бїртгэж байсан. Шалгалтынх нь хуваарийг хартал олон улсын харилцааны ангийн шалгалттай зєрж байхаар нь шууд л шалгалт єгчихсєн. Єєрєєр хэлбэл, санаандгїй л сонгочихсон мэргэжил л дээ. Бїр багын хїсэл мєрєєдєл биш ч гэсэн заяа тєєрєг минь байжээ гэж боддог юм.
-Таныг их л нийгмийн идэвхтэй оюутан байсан гэж найзууд тань ярьсан юм. Энэ тухай дурсахгїй юу?
-Их сургуулийн хуулийн ангид сурч байхад Монголд дєнгєж ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн. Би ч бас ардчиллын їзэл санаа, їнэт зїйлсийг дэмжиж, їйл ажиллагаанд нь оролцохыг хїсдэг, нэлээд нийгмийн идэвхтэй оюутан байж. Оюутан байхдаа их дээд сургуулиудаар явж ардчиллын їнэт зїйлсийн тухай лекц уншдаг байв.
Бас тухайн їед нийгэмд эмэгтэйчїїдийн оролцоог тєдийлэн ойшоож їздэггїй байсан учраас санаа нийлсэн охид нийлээд, залуу лидер эмэгтэйчїїдийг оюутан байхаас нь эхлэн бэлтгэдэг клуб хїртэл байгуулж байсан. Бидний энэ хїсэл эрмэлзлийг дэмжиж “Азийн сан” олон улсын байгууллагынхан их том боломж олгосон л доо. Биднийг жаахан, залуу гэж гололгїй тєслийн минь санааг хэрэгжїїлэх хєрєнгє, санхїїг гаргаж єгсєн юм. Биеийн тамирын дээд сургууль дээр очоод л баахан биерхїї эрчїїдийн ємнє зогсчихсон ардчилал гэж юу юм, хїний эрх гэж юу юм гээд л лекц уншдаг байсан.
-Таныг ардчилал, ардчиллын їнэт зїйл гээд яриад явахаар оюутнууд хэр хїлээж авдаг байсан бэ?
-Монголд нийгэм єєрчлєгдєж байсан, ардчилал гэдэг их шинэлэг зїйл болохоор хїмїїс ч их сайхан хїлээж авсан. Тэр їед л би олны ємнє гарч, бусдаас тїрїїлж алхах ёстой юм байна гэж бодох болсон. Єнєє цагт хїн бїрийн ярих болсон шилдэг илтгэгч, манлайлагч гэдэг зїйлийг бас тэр їед анх санаачилж, оюутнуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулдаг байлаа. Гэхдээ эмэгтэй оюутнуудын дунд тїлхїї ажиллаж явсан юм билээ. Шилдэг лидер эмэгтэй оюутан шалгаруулаад л… Тэр їед Анагаах ухааны их сургуулийн нэг мундаг охин шалгарсан юм. Їїнийхээ ачаар би эмэгтэй улстєрчидтэй нэлээд ойртон танилцсан.
-Тэгэхээр парламентын тїїхэн дэх хамгийн олон эмэгтэй гишїїнтэй он жилїїд байжээ?
-Ардчилсан нам засаг барьж байлаа. Бас хамгийн олон эмэгтэй гишїїн парламентад суусан он жилїїд шїї дээ. Хулан, Наранцэцэг, Нарангэрэл, О.Энхтуяа гишїїнтэй их ойр танилцсан. Ялангуяа О.Энхтуяа гишїїн “Либерал эмэгтэйчїїдийн oюуны сан”-г ажиллуулдаг байсан нь биднийг улам ойртуулсан болов уу. Оюутан байхдаа л Энхтуяа гишїїний туслахаар ажиллаж эхэлсэн. Ингэж л би хууль боловсруулж, улс тєрд эмэгтэй гишїїний їїрэг оролцоо ямар байх ёстой гэх мэт олон зїйлд суралцаж, жинхэнэ улс тєрийн тогоон дотор нь ажиллаж эхэлсэн л дээ. Их ч юм сурсан. Ажил, амьдралын гараагаа ч эндээс эхэлсэн гэж боддог. Энэ эхлэл нь єнєєдрийг хїртэлх миний замыг зассан юм уу даа. Хїсэл эрмэлзэлтэй явсны хїчинд олон хїнтэй танилцаж, тэд маань надад том боломжуудыг олгож, намайг нээж єгсєн болов уу. Энхтуяа гишїїнтэй ажиллаж байснаа би амьдралын минь хамгийн чухал їе гэж боддог.
-Залуу хїнийг хєтєлж чаддаг хїн гэж бас байдаг гэдэг. О.Энхтуяа гишїїнтэй хэр удаан хамтран ажилласан бэ?
-Сургууль тєгсєєд мэргэжлийн хуульч болонгуут Энхтуяа гишїїн “Либерал эмэгтэйчїїдийн oюуны сан”-даа ажиллах санал тавьсан юм. Энэ бол 1998 он. Хїний эрхийн чиглэлийг тїлхїї сонирхож, орон нутгийн эмэгтэйчїїдтэй хамтран ажилладаг болсон. Орон нутгийн эмэгтэйчїїдтэй ажиллахад миний нїд їнэхээр нээгдсэн. Амьдралыг єєрєєр харж эхэлсэн.
-Та манай орны бахархал болсон боловсролтой бїсгїйчїїдийн нэг юм билээ. Колумбын их сургууль болоод Харвардад суралцсан тухайгаа ярихгїй юу?
-2000 онд Нью-Йоркт Колумбын хуулийн сургуульд элсэн орсон. Тухайн їеийн залуучууд бїгд л гадаадад сургуульд сурахыг хїсч, тэмїїлдэг байсны адилаар би ч бас сурах нь зєв гэж бодсон хэрэг л дээ. Нью-Йоркт очоод надад шинэ ертєнц нээгдэх шиг л санагдсан. Наад зах нь, сургалтын арга барил нь хїртэл Монголынхоос єєр. Эхний єдрєє єєрийн сургууль шигээ бодон их зузаан дэвтэр бариад л анги руугаа орлоо. Гэтэл багш ердєє ярьдаггїй, оюутнууд нь л яриад байх юм. Би ямар замбараагїй хичээл вэ, оюутнууд нь багшийгаа яагаад яриулахгїй байгаа юм бол гэж л бодож суулаа. Хичээлийн эцэст хоёрхон єгїїлбэртэй гарсан. Гэтэл тэнд багш нь ярьдаггїй, хуульч хїний гол ур чадвар болох мэтгэлцэх, сэтгэх, дїн шинжилгээ хийх чадварт оюутнуудаа суралцуулах ёстой байсан юм билээ. Їїний хїчинд дїн шинжилгээ хийж, єєрийнхєє байр суурийг зєв илэрхийлж, хамгаалж чаддаг болсон.
-Ингэхэд та яагаад Монголдоо эргээд ирсэн юм бэ. Олон хїн єндєр хєгжилтэй оронд чадвараа їнэлїїлж, ажиллаж, амьдрах сонирхолтой байдаг шїї дээ?
-Надад эргэж ирэхэд уриалж дуудсан зїйл байгаагїй. Тєрийн зээлээр сураагїй, байгууллагын тэтгэлгээр очоогїй, намайг хїрээд ир гэсэн хїн ч байгаагїй. Зїгээр л Монголд надад хийх юм их бий гэж бодooд ирсэн. Хїмїїс єєрсдєє эх орныхоо тєлєє юу ч хийгээгїй байж монголчууд бїдїїлэг гээд эх орноо шїїмжлээд суухыг би тєдийлэн сайшаадаггїй.
-Харвард хэмээх дэлхийн номер нэг сургуульд элсэн орох боломж яаж олдсон тухай ярьж болох уу. Энэ сургуульд элсэхийг хїссэн мянга мянган залуус манай сонинг уншиж байгаа байх?
-”Соросын сан”-д удаан хугацааны турш ажилласны дараа нэг газраа удвал хэв загварт баригдчих вий дээ гэдэг болгоомжлол тєрсєн учраас єєр зїйлд хїч сорих ёстой гэж їзсэн. Залуу хїн байнга орчноо сольж, єєрийгєє шинэ зїйлд сорьж, шинэ хїмїїстэй танилцаж, шинэ боломжийг хайж явах ёстой гэж боддог. Ингэж байж хїн задардаг байх. Ингээд би 2007 онд Харвардын хуулийн сургуульд элсэхээр шийдсэн л дээ. Гэхдээ Харвард гэдэг дэлхийн хамгийн том сургууль болохоор жаахан бэргэсэн л дээ. 10 мянган хїн тутмаас нэг нь л элсэн суралцдаг гэж бодохоор материалаа Харвардад илгээсэн тухайгаа хїнд хэлэх нь байтугай єєрєє єєрєєсєє ч ичээд нуудаг байлаа. Гэтэл намайг тэнцлээ гэсэн хариу ирэхэд їнэхээр их баярлаж єєртєє ч итгээгїй. Энэ бол надад дэлхийн хэмжээнд їнэлїїлж, єрсєлдєх том боломжийг нээсэн явдал байлаа. Дэлхийн хамгийн мундаг хїмїїстэй мєр зэрэгцэн сурна гэдэг бол том боломж.
-Харвард их єндєр тєлбєртэй сургууль шїї дээ. Гэтэл та хувьдаа бизнесгїй, дэмжих боломжтой ар талгїй хїн. Тєлбєрєє яаж тєлсєн юм бэ?
-Дэлхийн баячууд єрсєлдєж ордог сургууль учраас тэтгэлэг тэр болгон єгдєггїй юм билээ. Тиймээс би сургуулиасаа гуйсан юм. Би монгол оюутан, єєрийнхєє л хїчээр явж байгаа хїн гэж. Гэтэл сургууль маань тодорхой хэмжээний тэтгэлэг олгож, маш ховор боломж єгсєн. Їїнээс гадна сурч байхдаа багш нартайгаа ярилцаад сууж байтал “Манай сургуулийг тєгссєн хїмїїс маш их нэр хїндтэй явдаг. Эргээд сургуультайгаа холбоотой байж, оюутнуудаа дэмжих дуртай” гэж ярьсан. Ингээд намайг нэгэн тєгсєгчтэйгээ холбож єгсєн нь миний сургалтын тєлбєрийн дахин нэг хэсгийг тєлж єгсєн. Тэр хїн єєрєє оюутан байхдаа яг л над шиг санхїїгийн бэрхшээлтэй тулгарч явсан л хїн юм билээ. Тиймээс зовлон ойлгодог. Нэлээд том хуулийн фирм ажиллуулдаг хїн болохоос сан нээж, хєтєлбєр хэрэгжїїлдэггїй хїн байсан л даа. Надтай нэлээд удаан ярилцсаны эцэст миний хїсэл эрмэлзэл тїїнд таалагдаж, намайг дэмжихээр шийдэж тодорхой хэмжээний тэтгэлэг єгсєн нь бас л ховор боломжийг олгосон.
-АНУ-д танд ажлын санал ирдэг байсан биз дээ?
-Сургуулиа тєгсєх їеэр Вашингтоны нэлээд том нэр хїндтэй байгууллагаас ажиллах урилга ирсэн л дээ. Дарга нь утсаар ярилцлага хийж байхдаа хамгийн сїїлд нь та ямар цалин хїсч байна гэж асуухад нь би “Би сургуулийнхаа їлдсэн тєлбєрєє тєлєх хэрэгтэй” гэж їнэнээ л хэлсэн. Гэтэл манайд ажиллавал тєлбєрийг чинь тєлж єгье гэсэн л дээ. Ингээд би Вашингтонд ажиллаж, сургуулийнхаа тєлбєрийг тєлж дуусчихаад л дахиад Монголдоо хїрээд ирсэн.
-Ямар чиглэлээр їйл ажиллагаа явуулдаг компани байсан юм бэ?
-АНУ-ын Конгресст єдєр бїр нээлттэй хэлэлцїїлэг єрнїїлдэг юм билээ. Манай байгууллага тэр нээлттэй хэлэлцїїлэгт дїгнэлт уншиж, хэлэлцїїлэг єрнїїлдэг газар байсан. Анх Конгресс гэхээр л намайг оруулахгїй байх даа гэж бодон их сандарч билээ. Гэтэл АНУ-ын Конгресст бїх иргэн ижил тэгш эрхтэйгээр оролцдог. Жинстэй, богино цамцтай хїмїїс хїїхдээ тэврээд л тэнд явж байдаг. Тїїнийг хараад би їнэхээр их гайхсан шїї. Гэтэл манай Тєрийн ордон ямар билээ дээ, хагас цэрэгжилтийн байдалтай. Ингээд л манай улс болоогїй л байна даа, ийм болгох юмсан гэж бодсон. Тэр їед Ерєнхийлєгч Обамаг сонгуульд єрсєлдєж байсан. АНУ-д улс тєрийн кампанит ажил яаж єрнєдгийг тогоон дотроос нь мэдрэх їнэхээр сонирхолтой байсан шїї. Эндээс нэлээд их юм сураад, харьцуулах зїйлтэй болоод ирэхээр Монголыг ийм болгох юмсан гэж бодох болсон.
-Таны яриаг сонсоод Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж та хоёрын зорилго нэг болохоор хамтран ажиллах гїїр нь тавигджээ гэж бодогдлоо. Ц.Элбэгдорж бол Монгол Улсын анхны ардчилсан Ерєнхийлєгч, та болохоор хїний эрхийн тєлєєх хуульч?
-Монголдоо ирээд нэг жил Дэлхийн банк, Азийн хєгжлийн банк гэх мэт олон улсын болон Америкийн байгууллагуудад зєвлєгєє єгсєн. 2011 оноос хойш Ерєнхийлєгчтэйгээ хамтран ажиллаж байна даа. Дэлхийд нэртэй сургууль тєгссєний ид шидийг эх орондоо гаргах гээд л зїтгэж явна. Шїїхийн шинэчлэлийн багц хууль дээр ажиллаж байна. Шударга ёсыг тогтооё, шїїхийг шинэчилье гэж хїн бїр хїссэн болохоор ажил маань урагштай явсан. Мєн Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулийн тєслийг боловсруулсан. Манай Ерєнхийлєгчийн баримталдаг зарчим нь ардчилсан, нээлттэй байх явдал. Тийм ч болохоор бїх хуулийн тєсєлд энэ санаагаа шингээдэг юм.
-Танд хїндрэл бэрхшээл тохиолдож байсан уу, яаж даван туулж байсан бэ?
-Би их єєдрєг хїн юм уу даа. Бэрхшээлийг бэрхшээл гэж хардаггїй юм. Їїний нэг сєрєг тал нь эрсдэлийг хэзээ ч тооцоолдоггїй. Гэхдээ энэ нь сайн тал болж бас чаддаг юм шиг ээ. Хїнд том, жижиг боломжууд байдаг. Гагцхїї тїїнийг олж харж, тїїнийхээ тєлєє тууштай явах л их чухал.
-Ингэхэд таны гэр бїлийг сонирхож болох уу?
-Манай нєхєр япон хэлний мэргэжилтэй, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Би ажил гэж гїйсээр нэлээд орой хїїгээ тєрїїлсэн. Залуу охидод захиж хэлэхэд амьдралаа эртнээс зєв зохицуулах хэрэгтэй юм билээ. Ажил гэж хэтэрхий гїйгээд байх бас тийм ч сайн зїйл биш гэж бодогддог.
-Та улс тєрийн аль нэг намд харьяалагддаг уу?
-Ардчилсан намын гишїїн. Ардчилсан їзэл санааг дэмжиж, ардчилал, хїний эрхэд санаа тавьдаг маань намайг ардчилсан нам руу хєтєлсєн байх. “Соросын сан”-д ажиллаж байхдаа ч бас ардчилсан їзэл санааг дэмжиж ирсэн. Тэгээд ч хувь хїн нь ардчиллыг дэмждэг учраас єєрийн эрхгїй л АН-д элссэн. Бас АН-ыг бусдаас єєр байгаасай гэж хїсдэг. АН нийгэмдээ шинэ, дэвшилтэт зїйл болгоны анхдагч, їндэслэгч байдаг. Тийм ч болохоор залуучууд їргэлж дэмждэг. Боловсролтой залуучууд АН-д хїч тїрэн орж ирж байна. АН залуучуудыг дэмждэг, їзэл санаа, хїсэл эрмэлзлэлээр нь эгнээндээ нэгтгэдэг нам.
-Улс тєрд эмэгтэйчїїд хэрэгтэй гэх юм. Харин та юу гэж бодож байна вэ?
-Эмэгтэй улстєрчид хїїхэд, эрїїл мэнд, боловсролын салбарт шинэ уур амьсгал оруулж ирнэ хэмээн ярих л юм. Энэ їнэн. Гэхдээ эмэгтэй хїн ч бас хууль, шїїх, хууль хэрэгжїїлэх, эдийн засгийн хєгжлийн бусад асуудалд эрчїїдтэй адилхан оролцох чадвартай. Эмэгтэйчїїд шїїхийн шинэчлэлийг эхлїїлж байна шїї дээ. Эмэгтэй хїн зєвхєн ясли, цэцэрлэг, гэр бїл ярих юм шиг тєсєєлж болохгїй. Дээрх салбарыг эрчїїдээс илїї мэддэг болохоор ингэж ярих нь зєв. Гэхдээ бусад салбарт ч бас эрчїїдтэй эн зэрэгцэн ажиллаж чадна.
ardchilal