90-ээд оны дунд үед ид шуугиулж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг бол топ модель “том” Цолмон. Өнөө цагийн бүх л шилдэг моделиудад загварын алхаа зааж байсан тэрээр өөрийн үеийнхэн дундаа хамгийн “техниктэй” модель гэгддэг.
Бүх л зүйлийг яг таг баримталдаг тэрээр олон зуун шавь нар бэлтгэснээс топ модель О.Уянга, Гэрэлчулуун, энэ жилийн топ Х.Ундрах гээд нэр алдараа цуурайтуулсан бүсгүйчүүд олон. 10 гаруй жил залгамж халаагаа бэлдсэн тэрээр “MCS” компаний ерөнхий менежерээр ажиллаж байгаад саяханаас ажлаа хүлээлгэн өгчээ.
Ганц бие ээжийн амьдралаар нам гүмхэн байх болсон түүнийг үеийнхэн нь “хамгийн зөв пропорцтой биетэй, хамгийн сайн техниктэй” хэмээн магтан ярьдаг. Топ бүсгүй ч өөрөө эдгээр магтаалуудад сэтгэл хангалуун явдаг бөгөөд “Би үеийнхэнээсээ хамгийн сайхан хөлтэй нь юм шүү” хэмээн одоо хэр нь бие галбираараа бахархаж явдаг гэнэ лээ.
Н.Хувьзаяа www.secret.mn