Солонгос хоолны бүхий л төрлийн амтат хачируудыг гэртээ өөрийн гараар хийж сурмаар байна уу. Хачир бүрийн нарийн орц, жорыг зураг тайлбартай нь нэг дор цогцлоон эзэгтэй танд хүргэж байна.
1. Цагаан манжингийн кимчи
Цагаан манжин 2 ширхэг. Хальсалж бэлдээд дөрвөлжин хэрчээд давс 2 халбага хийгээд 20 минут байлгана.
20 минутын дараа ус хийж зайлаад усаа асгана.
Гучугару 5 халбага, 액젓멸치 ( мёлчи эгчод) 2 халбага, нухсан сармис 1 халбага хийгээд хутгана.
Бэлэн болсон амтлагчаа манжин дээрээ хийгээд сайтар хутгана. Болсон манжин дээрээ ногоон сонгино нэмж болно.
2. 오이무침 огурцины хачир
Огурцы 2 ширхэг, сонгино 1 ширхэг, луувал тал, ногоон сонгино жууцай бага зэрэг хийнэ.
Өргөст хэмхээ нарийхан хэрчээд давс цацаад 5-10 минут байлгана.
Канжан 2 халбага, кучугару 1 халбага, нухсан сармис 1 халбага, чамкрим 1 халбага, элсэн чихэр 1 халбага, гүнжидийн үр 1 халбага хийнэ.
Ингээд бэлдсэн амтлагч дээрээ сонгино өргөст хэмх луувангаа хийгээд сайн хутгаарай.
Бэлэн болсон хачираа хөргөгчинд тагтай саванд хийж 3-7 хоног хадгалах боломжтой.
3. Өндөгний хачир
3-4 ширхэг өндөг, хиам ногоон сонгино жоохон давс орно.
Савандаа сайтар хутгасаны дараа хайруулийн тавгаа халаагаад хайрна.
Жоохон болоод ирэхээр нь 1 захаас нь хөөгөөд жоохон жоохноор хуйлж өгнө.
Хуйлсааар иймэрхүү болгоод гаргаад нарийхан хэрчинэ.
4. 잡채 пүнтүүзний хачир
Бага зэргийн гал дээр тавганд тос хийж нарийн хэрчсэн сонгиноо шараад нэмж луувангаа хийнэ. Дахин бага зэрэг шараад улаан чинжүү болон мөөг хийнэ.
Пүнтүүзээ буцалгаад усийг нь шүүж 7-10 минут байлгаарай.
– 시 금치-(шигимчи) монголоор бууцай шүү салгаад чанана усийг шүүж авсны дараа ийм болно. Ингэж болгоод давс болон чамкрим жоохон хийгэд хутгаж өгнө. Усаа түрүүлж буцалгаад бууцайгаа хийгээд 1 буцалгаад гаргана шүү. Удаан буцалгавал пүнтүүз рүүгээ ногоон өнгөө оруулдаг юм.
Канжан (солонгос цуу) 7 халбага элсэн чихэр, 3 халбага нухсан сармис, 1 халбага хийгэд хайруулын тавгаа залгаад жоохон буцалгана.
Амтлагч жоохон халаад ирэхээр бүх юмаа хийгээд сайтар хутгаад хамгийн сүүлд таваглахынхаа өмнө жоохон чанкрим хийж өгөөрэй. ( энэ хачир дээр нэмээд мах нарийхан хэрчээд хийж болно. Махаа сайн хуураад эд нар дээрээ нэмээд хутгачих) 300 гр пүнтүүзээр хийлээ.
Сайхан хооллоорой.
www.huurhun.net